PRACTICE
Ariuntugs Tserenpil (toegi) Улаанбаатар хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Тэрээр богино видео, гэрэл зураг, уран зураг, хэвлэл болон хуучин-шинэ материалыг хослуулсан mixed-media бүтээлээр дамжуулан эрлийз соёл, дижитал нийгэм, цаг хугацааны давхцлыг судалдаг. Монголын уламжлалт модон тоглоомын геометр дүрс, хөвд, навч, хөрөө зэрэг бэлгэдэл түүний бүтээлд давтагддаг бөгөөд нүүдлийн соёлоос хотжилт руу шилжих үед хүн байгальтай хэрхэн харьцаж байгааг асуулт болгон тавьдаг.






